БНСУ-аас худалдаж авсан 360 мянган тун томуугийн вакциныг бага насны хүүхдүүдэд хийхээр төлөвлөж байна.

Мэдээ, мэдээлэл
September 08, 2021
1225

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд боллоо. 
Хурлаар цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл болоод нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг энэ ондоо багтаан нүүлгэх, нөөцийн мах бүрдүүлэх аж ахуй нэгжүүдэд хөнгөлттэй зээл олгох зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна

Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр 2021 оны есдүгээр сарын 7-ны байдлаар “Ковид-19”-ийн цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240.938 хүн өвчилсний 242.695 нь эдгэрсэн байна. Нийт халдварын 104.758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ.

Улсын хэмжээнд цар тахлаар 0-18 насны 46.019 хүүхэд өвчилсөн нь нийт халдварын 19.5 хувийг эзэлж, тэр дундаа 0-4, 5-11 насныхан нийт өвчилсөн хүүхдүүдийн 68 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар өвчилсөн 2687 хүүхэд есдүгээр сарын 6-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсныг өнөөдөр хүлээн авна. Тус вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөж байгаа талаар өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр албаныхан танилцууллаа. 

Сэтгэгдэлүүд