Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж шийдвэрлэсний нэг нь бүх шатны сургалтын байгууллагын танхимын хичээл эхлэх хугацааг 2 сарын 14 болгон урагшлуулах шийдвэр байлаа.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.
Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимаар эхлүүлэхээр шийдвэрлэв.