Улсын хэмжээнд 6278 барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байна. Харин энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 1300 гаруй төсөл хэрэгжих бол хувийн хөрөнгө оруулалтаар 2000 гаруй төсөл хэрэгжих судалгаа гарсан. Эдгээр төслүүдийг барилгын компаниуд хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд зэх зээлийн тооцоо судалгаа хийх, цаашлаад бизнес хөгжүүлэлтийг нь зөв хийх шаардлага байгааг өнөөдөр болсон “Монгол улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” нетворкинг хуралд оролцогчид онцолж байв. Хуралд барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч 48 компаний 80 гаруй төлөөлөл оролцож салбарын цаашдын ирээдүй, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын гарц шийдлийг хэлэлцлээ.