2050 он гэхэд манай улсын нийт хүн амын 19 хувь нь ахмад настан болно.

Мэдээ, мэдээлэл
September 30, 2022
737
2020 онд нийт хүн амын 9.8 хувийг тэтгэврийн насны хүн ам эзэлж байсан бол 2021 онд 10.1 хувь болжээ.
Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байна.
Ахмадуудын боловсролын түвшнийг харвал, нийт ахмадуудын 60% нь боловсролгүй, бага, суурь болон бүрэн дунд боловсролтой байна. Харин 16.2% нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой бол 1.4% нь магистр ба докторын зэрэг хамгаалжээ.
Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.
Мөн “Ахмадын баяр”-аар буюу 10-р сарын 1-нд хорвоод мэндэлсэн 1184 ахмад настан байна.
Сэтгэгдэлүүд