Хаягийн мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлнэ

Мэдээ, мэдээлэл
October 27, 2022
652

Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг нэгдсэн бодлого, хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна улсын хэмжээнд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалттай эмх цэгцтэй болж, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэх юм.
Өнөөгийн байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хаягийн мэдээллийн санд нийт 1,081186 нэгж талбар, 689895 барилга байгууламж, 49826 гудамжны өгөгдлийг оруулаад байна. Мөн хот суурин газрын 650489 нэгж талбар, 283995 барилгыг хаягжуулж, малчдын өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа нийт 206511 нэгж талбарт газар усны нэрийн дагуу шинээр хаяг олгоод байгаа юм.

Сэтгэгдэлүүд