Амгалангийн дулааны цахилгаан станцад гэмтэл гарч Баянзүрх дүүргийн зарим хэсгийн айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна. Энэ талаар тус станцийн ээлжийн инженер н.Түвшинбатаас тодруулахад: Гарсан гэмтлийг засварлахаар ажиллаж байна. 17цаг гэхэд дуусахаар төлөвлөж байна. Засвар хийхэд шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц хангалттай байгаа гэсэн мэдээллийг бидэнд өглөө.