10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ СҮҮЛИЙН 10 ЖИЛД 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ
Агаарын бохирдол бий болгож байгаа эх үүсвэрүүдийн тодорхой хувийг тээврийн хэрэгсэл эзэлдэг. Тэр дундаа тээврийн хэрэгслийн насжилт өндөрсөх тусам агаар, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж байгаа талаар судалгаа бий. Тэгвэл улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа нийт тээврийн хэрэгслийн насжилт ямар байна вэ?
УЛСЫН ХЭМЖЭЭНД 2021 ОНЫ БАЙДЛААР:
НИЙТ АВТОБУСНЫ 78%
НИЙТ АЧААНЫ АВТОМАШИНЫ 95%
НИЙТ СУУДЛЫН АВТОМАШИНЫ 87% НЬ 10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ БАЙНА.