Сар шинийн өдрүүдэд долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мэдээ, мэдээлэл
February 13, 2024
14578
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2024.02.05-02.11) нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалжээ. 

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ. 
Сэтгэгдэлүүд