Онцгой байдлын албаны албан хаагчдын нийгмийн асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ

Мэдээ, мэдээлэл
June 20, 2019
1118
Онцгой байдлын алба үүсч байгуулагдсаны 15 жилийн түүхт ойн арга хэмжээ жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон цэргийн хүндэтгэлийн жагсаалаар эхлэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин нар нээлтийн ёслол болон Соёлын төв өргөөнд болсон баярын хуралд оролцож онцгой байдлын албаны  бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, албан хаагчдын бие мэргэжлийн ур чадвар дээшлэн, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, албан үүргээ гүйцэтгэх чадвартай болсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Цаашид гал түймэр, цасан нуранги, шуурга, зуд, халдварт өвчин зэрэг байгаль, цаг агаарын хүнд хэцүү нөхцөл, гамшиг, ослын голомтод цаг наргүй хүчин зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ахуй хангамж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахын төлөө Монгол Улсын төр, засаг шат дараатай арга хэмжээ авна.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг хөгжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх,гамшгийг тэсвэрлэх, эрсдэл даах чадвартай төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийг даван туулах, сэргээн босгох чадвартай байхад онцгой анхаарахаа Шадар сайд энэ үеэр онцоллоо. 
Сэтгэгдэлүүд