АН-аас "Нэг Монгол" гэх хөдөлгөөнийг эхлүүлжээ

Улс төр
June 19, 2023
895

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ дагуу АН-ын бүлэг хуралдаж, бүлгээс гаргасан шийдвэрийг танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Том том хуулиуд хэлэлцэгдэж байна. Одоо Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улстөрийн намын тухай хууль үлдэж байна. Энэ долоо хоног ажлын хэсгүүд хэлэлцүүлгүүд эхлээд ирэх долоо хоногоос байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэх байх.
Засгийн газраас "Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийг УИХ-д өргөн барьсан. Энэ долоо хоногоос УИХ-аар хэлэлцэгдэж эхэлнэ. АН энэ хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж ажиллана" гэлээ.
Түүнчлэн АН-аас "Нэг Монгол" гэх хөдөлгөөнийг эхлүүлжээ. Уг хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хатуу чанга барьж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, улмаар чухал хуулиуд хэлэлцэж байгаа үед намын гишүүдийн идэвх, чадавхийг сайжруулахад чиглэгдэх аж.

Сэтгэгдэлүүд