Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 17.00-20.00 цаг хүртэл, харин амралтын өдрүүдээр 10.00-15.00 цаг хүртэл жижүүр эмч ажиллахаар болсон байна.
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар уг шийдвэрийг гаргажээ.