Бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулна

Мэдээ, мэдээлэл
July 04, 2019
1065
Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж  ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багахангай, Багануур дүүрэгт энэхүү төвийг байгуулах ажлыг эхлүүлснээр нийслэлийн бүх дүүрэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвтэй болж байгаа юм. Өнөөдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгуулагдсан  4 давхар 864м.кв талбайтай инкубатор төв нээлтээ хийлээ. Тус дүүрэг 160 мянган хүн амтай, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг олон иргэн аж ахуй нэгж байдаг учраас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зайлшгүй шаардлага байгааг албаныхан хэлж байна. 
Цаашид шинээр байгуулагдсан бизнес инкубатор төвийн үйл ажиллагаагаа тасралтгүй, идэвхитэй явуулах тал дээр салбар яам, дүүрэг, иргэд хамтраад ажиллах нь чухал гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан онцоллоо. 
Сэтгэгдэлүүд