Түүнчлэн БНСУ, Япон улс хоорондын нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал түр зогсоолоо. БНСУ-ын болон тус улсаас ирж байгаа иргэдийн хилийн боомтуудаар хоёрдугаар сарын 27-ны дөрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна. БНСУ-ын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор тус улсад байсан иргэд бусад улсаар дамжин ирж байна. Тиймээс тэндээс ирсэн иргэдийн заавал 14 хоногийн тусгаарлалтад байлгах шийдвэрийг УОК-оос гаргалаа.
Мөн төрийн албан хаагчдын гадаад орон руу албан томилолтоор зорчихыг хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал зогсооно.
Коронавирусийн халдварт өвчний талаар цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийг хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл түгээсэн, коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн газраас ирсэн болон аялалын түүх, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцно гэж УОК-оос мэдээллээ
Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 134 хүнийг тусгаарлан хянаж байна. Эдгээрийн 104 нь Замын-Үүд боомтод байгаа бол өчигдөр/2020.02.23/-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 17 иргэнийг ОБЕГ-ын харьяа сургалтын эмнэлэгт, тус улсын Тэгү хотоос ирсэн 2 хүүхэд дөрвөн том иргэнийг ХӨСҮТ-д тус тус тусгаарлан хянаж байна. Урьдчилсан байдлаар эмнэлзүйн шинжгүй, халуурах, хоолой боох гэх мэт шинж тэмдэг илрээгүй ч БНСУ-ын халдварын дэгдэлтийн голомт болох Тэгү хотоос ирсэн учир хяналтад авч шинжилгээнйи хариуг хүлээн тусгаарлаж байна.