Санал болгох
Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хүнс, ахуйн барааны худалдааны төвүүдийг хаахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Харин хүн олноор цугладаг томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах асуудлыг удахгүй шийднэ гэв
Хүнсний хомсдол үүснэ гэж иргэд үймэх хэрэггүй. "Хүнсний бараа бүтээгдэхүүн орж ирдгээрээ ирж байгаа бөгөөд нөөцийн махыг өчигдрөөс борлуулж эхэлж байна. Нийт 14 орчим мянган тонн буюу хангалттай мах нөөцөлсөн. Тиймээс хүнсний хомсдол үүсэхгүй гэж Улаанбаатар хотын захирагч хэллээ.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг нийтийн тээвэр, худалдааны төвүүдэд хийж байгаа юм байна.