Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны 2 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод 16.7 мянган төгрөг, Булган аймагт 3.4 мянган төгрөг, бусад аймагт 5.0-13.0 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 10.7 мянган төгрөг, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт хамгийн бага буюу 5 мянган төгрөг, бусад аймагт 7-10 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.9 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Хэнтий аймагт хамгийн их буюу 44 мянган төгрөг, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 30-42 мянган төгрөг байна.