Могойд хатгуулсан 4 хүүхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж байна.

Мэдээ, мэдээлэл
June 26, 2022
818

Хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа могойд хатгуулахаас сэрэмжлэхийг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
ГССҮТ-ын Хүүхдийн тасагт  могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд нь орон нутгаас ирсэн бөгөөд гурав нь хотод могойд хатгуулжээ. Мөн орон нутгийн эмч нар ГССҮТ-өөс могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авах нь ихэссэн байна.
Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Тиймээс дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Хөлдөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. 
  • Хорийн тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Шингэн зүйл их уух
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй
Сэтгэгдэлүүд